АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хайр сэтгэлийн түүхийг өгүүлсэн кино хийхээр болсон. Тэгвэл саяхан кино зураг авалт эхэлсэн талаар барууны хэвлэлүүд мэдээллээ.
Барак Обамагийн дурсамж номоос сэдэвлэн бичсэн “Southside with You” уран сайхны киноны гол дүрийг Паркер Сойерс, Тика Самптер нарын жүжигчид бүтээж байгаа аж. Киног Ричард Танн найруулж байгаа юм байна.
“South- side with You” уран сайхны кино 2016 онд нээлтээ хийх аж.
Г.Үжин