АНУ-ын Эли Лилли Энд Ко хэмээх эмийн үйлдвэрийн зүгээс өчигдөр мэдэгдэл хийсэн байна.
Эли Лилли Энд Ко эм үйлдвэрлэлийн компанийн зүгээс Альцгеймерийн өвчнийг эхний шатанд нь анагаах шинэ ололт амжилтынхаа талаар АНУ-ын нийслэл Вашигтон хотноо явагдсан Альцгеймерийн Холбооны Олон Улсын Бага Хурлын үеэр танилцуулсан байна.
Хурлын үеэр хэлэхдээ Соланецумаб нэртэй энэхүү бэлдмэл нь Альцгеймерийн өвчнийг бүрмөсөн анагаахгүй, зөвхөн тус өвчний явцыг эхний шатанд нь зогсоон барьж байгаа туршилтын үр дүн харагдсан талаар танилцуулсан байна. Цаашдаа энэхүү бэлдмэлийн судалгаа 2016 оныг дуустал улам өргөн хэмжээнд явагдах талаар мөн мэдээлсэн байна.
Анагаах ухааны салбарт өнөөдөр Альцгеймерийн өвчний эсрэг хэрэглэгдэж байгаа эм, бэлдмэлүүд нь тухайн өвчний шинж тэмдгийг тодорхой хугацаанд л сулруулж, намжаадаг үйлчилгээтэй байдаг байна. АНУ-ын Үндэсний Анагаах Ухааны Байгууллагын зүгээс Альцгеймерийн өвчний судалгаанд энэ жил 586 сая ам.долларыг зарцуулахаар төсөвлөжээ.