“Исламын улс” алан хядагчдын бүлэглэлтэй тэмцэхэд нь тусламж болгон Чех улсаас Иракт 260 тонн зэр зэвсэг, сум хэрэглэл үнэгүй нийлүүлэхээр болжээ.
Тус улсын Гадаад хэргийн сайд Лубомир Заоралек “Бид алан хядагчидтай хийж байгаа Иракийн Засгийн газрын тэмцлийг дэмжиж байна. Америкийн цэргийн онгоц тусламжийг удахгүй Багдадад хүргэх болно” гэж мэдэгджээ. Өнгөрсөн жил Чехээс мөн найман сая пулемётийн сум, найман мянган танк эсэргүүцэх бөмбөг илгээж байсан билээ. Тус улс хуучин ЗХУ-ын үеийн зэр зэвсгээс салж, Барууны орны зэвсэглэлтэй болохоор ажиллаж байгаа юм.