БНАСАУ АНУ-ын эх газарт хүрэх чадалтай пуужинг туршихаар бэлдэж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. БНСУ-ын эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгос энэ жилийн эхний хагаст пуужингийн шинэ хөдөлгүүрийг хоёр ч удаа туршсан гэв.
БНАСАУ-ын бүтээж буй шинэ пуужин АНУ-ын эх газарт хүрэх чадалтай. Хөдөлгүүрийн туршилтаас дүгнэх юм бол шинэ пуужин "Ынха-3" пуужингаас том бөгөөд 10 мянга орчим км-ийн тусгалтай гэж мэдээлж байна.
Пуужин хөөргөх шинэ талбайг Хятадын хил орчимд бараг бариад дууссан бөгөөд ирэх 10 сард турших бололтой гэсэн байна.
Үүний зэрэгцээ, Пхеньян хотын ойролцоох заводод алсын зайн пуужинг угсарч байгаа шинж тэмдгийг Өмнөдийн хиймэл дагуул илрүүлжээ.
Г.Үжин