АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 25-28-ны өдрүүдэд Кени, Этиоп улсуудад албан ёсны айлчлал хийж, худалдаа, эдийн засгийн харилцаа, бүс нутгийн тогтвортой байдал зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд Барак Обама улс төр, бизнесийн бүлэглэлтэй уулзалт хийнэ. Түүнчлэн Африк тивийн эдийн засаг, хөгжлийн холбооны гишүүдтэй уулзан тус бүс нутгийн аюулгүй байдалд учруулж буй "Аль-Каида", "Боко Харам" зэрэг алан хядах бүлэглэлүүдтэй тэмцэх, эмэгтэйчүүдийн эрх, өлсгөлөнгийн эсрэг тэмцэх зэрэг олон асуудлыг хөндөх юм.
Түүнчлэн Обама аавынхаа төрсөн нутаг болох Кени улсад хийх айлчлалын үеэр хамаатнуудтайгаа уулзана хэмээн АНУ-ын төрийн тэргүүний зөвлөх Сьюзан Райс мэдээллээ.
Сануулахад Барак Обамагийн эцэг нь Кени гаралтай бөгөөд түүний хамаатан садан одоог хүртэл Кенид амьдарч байгаа аж.
Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш дөрөв дэх удаагаа Африкийн орнуудаар айлчлал хийх гэж байгаа. Түүнчлэн Кени улс руу айлчилсан АНУ-ын хамгийн анхны Ерөнхийлөгч болох юм.