2015 он сүүлийн зуун жилийн түүхэн дэх хамгийн халуун жил болж байгааг олон улсын цаг уурын бүх ажиглалт нотолж байна. Энэ оны зургадугаар сарын агаарын температур 1880 оноос хойш бичигдсэн температурын бүх рекордыг эвдлээ гэж НАСА, Японы Цаг Уурын Агентлаг, АНУ-ын Агаар мандал, далай судлалын үндэсний газрын албан ёсны тайлангуудад мэдээлжээ.
Тухайлбал, зургадугаар сард газрын гадаргуу орчмын дундаж агаарын температур 20-р зууны дундажаас цельсийн 1,26 хэмээр их байсан гэж АНУ-ын Агаар мандал, далай судлалын үндэсний газраас мэдээлсэн юм. Энэ нь олон улсын тайлан мэдээнд бичигдсэн бүх рекордыг давсан бөгөөд 2012 онд тогтоогдсон өмнөх рекордоос 0,06 ° хэмээр илүү байжээ. Түүнчлэн зургадугаар сард далайн гадаргуу дээрх температур 20-р зууны дундаж цельсийн 16,4 ° хэмээс 0.74 хэм илүү байжээ. Мөн дэлхийн газрын гадаргуугийн томоохон бүс нутгуудад дунджаас их халсан гэж тус газраас мэдээлсэн юм.
АНУ-ын баруун хэсэг, Өмнөд Америкийн хойд хэсэг, Төв Африкаас Баруун Африк хүртэлх хэд хэдэн бүс нутаг, ТөвАзийн эргэн тойронд болон Каспийн тэнгисийн зүүн бүс нутаг, зүүн өмнөд Азийн зарим хэсгүүдэд өмнө тэмдэглэж байгаагүй их халжээ.
Харин Баруун Гринланд, Энэтхэг, Хятадын зарим хэсэг, хойд Пакистанд дунджаас илүү хүйтэрсэн байна.
Сэтгэгдэл (1)