Хойд Мяньмарын шүүх хууль бусаар мод бэлтгэгч хятад иргэдэд ял оноожээ. Нийт 153 мод бэлтгэгч хятад иргэнд бүх насаар хорих ял оноосон байна.
Хууль бусаар мод бэлтгэгч бүлэг этгээдүүдийг өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын хилийн ойролцоох Качин муж улсаас баривчилсан юм. Хятад иргэдийг хууль бусаар мод олборлогчдыг илрүүлэх цэргийн ажиллагааны үеэр баривчилсан байна.
Дээрхээс гадна 17 настай хоёр өсвөр насны хүүд 10 жилийн ял оноожээ. Харин дээрх бүлэгт ажилладаг байсан эмэгтэйчүүдэд хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлийг нэмээд 15 жилийн ял оноожээ.
БНХАУ Мяньмарын шүүх байгууллагын хатуу шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Хятадын Гадаад хэргийн сайд Лу Канг энэ талаар мэдэгдэл хийхдээ “Баривчлагсдын мэдүүлснээр мэхлэгдэн хууль бусаар мод бэлтгэх наймаа руу орсон гэх хэрэг Мяньмарт олон удаа давтагдаж байна” хэмээн онцолжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (6)