Тайвань Японы хойд хэсгийн дөрвөн мужид тавиад байсан хүнсний хориг арга хэмжээгээ цуцаллаа. “Киодо” агентлагийн мэдээлснээр 2011 онд “Фүкүшима-1” цөмийн цахилгаан стандад осол гарсны дараа Фүкүшима болон ойролцоох Ибараки, Гүнма, Точиги, Чиба мужаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг Тайвань хориглоод байсан юм.
Хэдийгээр Фүкүшима мужийн бүтээгдэхүүн цацраг идэвхт бодистой байх аюултай хэмээн хориглогдсон хэвээр байгаа ч ирэх долоо хоногоос дээрх дөрвөн мужаас бараа авч эхлэх гэнэ.
ОХУ ч гэсэн энэ сарын 16-наас Японы Аомори мужийн 23 үйлдвэрээс загас, будаа авахыг зөвшөөрөөд байгаа юм.