ДБЭТ-аас долдугаар сарыг дуустал Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдад болон орон нутгаас Улаанбаатарыг хотыг зорих дотоодын жуулчдад зориулсан “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.
Австри, Монголын уран бүтээлчдийн тоглолтоор эхэлсэн цуврал өнгөрсөн долоо хоногт “Балетын үдэш” сонгодог бүтээлийн дээжсээр үргэлжилсэн. Тэгвэл өнөөдөр 20.00 цагаас гоцлол дуучдын “Сонгодог үдэш” Дуурийн театрт болох гэж байна.
Тоглолтод ДБЭТ-ын шилдэг уран бүтээлчид болох Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа, гоцлол дуучин Э.Гомбо-Очир, Э.Анхбаяр болон бусад уран бүтээлч оролцож, дэлхийн сонгодог дууриудын арийг дуулах юм. Мөн тус театрын дөрвөн концертмейстр, Гавьяат жүжигчин Б.Солонго болон Б.Алунгоо, Э.Намуун, Б.Ундрам нар уг тоглолтод оролцох ажээ.
Сэтгэгдэл (2)