Энэ сарын 20-нд Туркийн Суруч хотод амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас 32 хүний амь нас хохирон, 100 гаруй хүн шархадсан талаар манай сайт мэдээлж байсан билээ.
Тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу өчигдөр мэдэгдэл хийж, алан хядагчийн хэн болох нь тогтоогдсоныг зарлалаа.
Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаанд нөлөө үзүүлж болзошгүй байгаа тул нэрийг нь олон нийтэд дэлгэхгүй гэжээ. Цагдаагийн газраас хэрэгтний гэр бүл, найз нөхдийн хүрээллийнхнийг шалгаж байна. Одоогийн байдлаар “Исламын улс” бүлэглэл хэрэгт холбоотой байх магаддал өндөр байгаа аж.