Грекийн засгийн газар хоёр дахь шинэчлэлийн төслийг парламентаараа хэлэлцүүлж баталлаа. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр олон мянган хүн парламентын гадаа жагсаж эрх баригчдыг ард иргэдэд хэтэрхий хатуу хандаж байгааг шүүмжилсэн байна. Түүнчлэн Афины төв талбайд олон мянган жагсагч цагдаа нартай мөргөлдөж, энхийг сахиулагчид руу гар бөмбөг шидсэн тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Тиймээс бүсээ чангалах хууль батлагдсаны дараа Грекийн нөхцөл байдал улам ширүүснэ хэмээн харж байна.
Шинэчлэлийн төлөвлөгөөгөө хууль болгон батлахыг Евробүс Грекээс шаардсан бөгөөд үүний биелэлийн эцсийн хугацааг Грекийг хямралаас гаргах хөтөлбөрийг хэлэлцэж эхлэхээс өмнө хэмээн тэмдэглэсэн юм. Тиймээс тус төлөвлөгөөг хууль болгох нь Грекийг хямралаас гаргах шинэ хөтөлбөрийг хэлэлцэж эхлэх урьдчилсан нөхцөл болж байгаа юм.
Шинэчлэлийн хуулийн төслийн хоёр дахь хэсгийг Конгресс нь өчигдөр авч хэлэлцээд баталжээ. Гэхдээ парламентын гишүүдийн санал хэрхэн хуваагдсаныг одоогийн байдлаар мэдээлээгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт хамгийн анхны шинэчлэлийн хуулийн төслийг Конгресс олонхийн дэмжлэгтэйгээр батлах үед Ерөнхий сайд А.Ципрасын тэргүүлдэг эрх баригч СИРИЗА нам дотор хэд хэдэн удаа маргаан дэгдсэн тул энэ удаагийн төсөл батлагдахгүй байх магадлалтай хэмээн үзэж байсан.
Гэвч Грек цаашдаа гурван жилийн хугацаанд хамгийн ихдээ 86 тэрбум еврогийн санхүүгийн зээлийг авахын тулд энэ удаагийн шинэ хуулийн төслийг ямар ч гэсэн батлахаас өөр аргагүй байв.
-Тэтгэврийн шинэчлэлт хийнэ, нэмүү өртгийн албан татварыг нэмнэ
-2013 оны санхүүгийн хямралын дараа нэвтрүүлсэн хадгаламжийн мөнгийг хамгийн ихдээ 100 мянган евро байлгана
Шинэ хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газар “Европын холбоо, Олон улсын Валютын сан, Европын төв банк зэрэг зээлдүүлэгчидтэй дахин хэлэлцээрийн ширээний ард суух боломж нээгдэж байгаа юм. Грек Улс ирэх сарын 20-ны өдөр Европын төв банкинд 3.2 тэрбум еврогийн өрөө төлөх ёстой. Мөн есдүгээр сард ч гэсэн Олон улсын Валютын санд 1.5 тэрбум еврогийн өрөө эргүүлэн төлөх ёстой. Тиймээс наймдугаар сарын 20-оос өмнө Засгийн газар зээлдүүлэгчидтэйгээ тохиролцоонд хүрнэ хэмээн олон улсын ажиглагчид харж байна.
Г.Үжин