Өчигдөр Киев хотноо тус улсын олон зуун барууны талыг баримтлагч иргэд одоогийн Засгийн Газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаалыг зохион байгуулсан байна. Жагсаалыг тус улсын хэт барууны үзэлтэй "Баруун Хэсэг" бүлэглэлийн зүгээс зохион байгуулсан болно.
Энэхүү бүлэглэл нь 2014 оны 2 дугаар сард ОХУ-ыг дэмжигч Украйны Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг нутгаасаа зугтахад хүргэсэн томоохон хэмжээний эсэргүүцэлд оролцож байсан. Үүний дараа Украйны шинэ Засгийн Газар болон ОХУ-ыг дэмжигч салан тусгаарлагчдын хооронд явагдсан дайнд "Баруун Хэсэг" бүлэглэлийнхэн Украйны шинэ Засгийн Газрын талд дайтаж байсан юм. Уг бүлэглэлийн удирдагч Дмитро Ярош тус улсын Ерөнхийлөгч Петро Порошенко болон түүний Засгийн Газрыг огцруулах бүх нийтийн санал асуулгыг явуулахыг уриалсан байна. Мөн тус улсын зүүн хэсэгт үргэлжилсээр байгаа зэвсэгт мөргөлдөөнд ялахын тулд шинэ батлан хамгаалах хуулийг батлахын зэрэгцээ сайн дурын цэргийн анги болон тэдний зэвсэглэх эрхийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгааг онцолсон байна.