ОХУ-ын Халимагийн Зэрлэг амьтан судлалын төвд халдварт өвчин гарсны улмаас 86 соргог бөхөн үхжээ.
Тус төвд нийт 90 соргог бөхөн байснаас ердөө дөрөв нь амьд үлдсэн бөгөөд нэг эрэгчин, гурван шаргачин бөхөн амьд үлдсэн байна.
Хэдийгээр соргог бөхөн дэлхийд 180 мянга орчим байдаг ч онцгой анхаарал шаардсан эмзэг амьтан аж.
Казахстан улсад мөн л халдварт өвчний улмаас хэдэн жилийн өмнө 10 гаруй мянган соргог бөхөн нэг дор хорогдож байжээ. Тиймээс тус улс соргог бөхөнгийнхөө тоог 200 мянгад хүргэсний дараа эврийн экспортын асуудлыг ярина гэдгээ мэдэгджээ.
С