АНУ-ын Батлан хамгаалахын яам АНУ тэргүүтэй холбоотон орнуудын цэргийн эвслийн Сирид өгсөн агаарын довтолгооны үеэр Олон Улсын террорист бүлэглэл Аль Кайдагийн салбар хэт даврагч “Хорасан” бүлэглэлийн толгойлогч амь үрэгдсэн тухай мэдэгджээ.
Батлан хамгаалах яамны төлөөлөгч Жефф Дэвисийн мэдэгдсэнээр энэ сарын 8-ны өдөр Сирийн Сармадагийн ойролцоо бүлэглэлийн толгойлогч Мухсин аль Фадхлыг машинтай явж байхад нь хөнөөсөн байна.
Түүнийг өмнө нь 2002 оны аравдугаар сард болсон Файлака аралд АНУ-ын тэнгисийн цэргийн арми руу халдсан халдлага, Францын газрын тосны “MV Limburg”-ын халдлагад ч оролцсон хэмээн албаныхан үздэг аж.