Хятадад аялж явахдаа Өвөр Монголын өөртөө засах орны Ордосын зочид буудалд алан хядах болон шашны түрэмгийллийн тухай кино үзсэн хэмээн Их Британи, Өмнөд Африк, Энэтхэгийн 20 иргэнийг хятадын эрх баригичд баривчилсан байна.
Өвөр Монголын хэвлэлд мэдээлснээр жуулчид Чингис хааны байлдан дагууллын тухай кино үзсэнийг түрэмгийллийг дэлгэрүүлэхийг оролдлоо хэмээн буруутгаж байна гэж бичжээ.
Тэднийг терроризм сурталчилсан хэрэгт буруутгаж байгаа юм байна. Гадаадын иргэдийг Ордос хотын нисэх буудлаас баривчилжээ. Хүмүүнлэгийн "Gift of the Givers" байгууллагын мэдээлснээр бол эрх баригчид 11 хүнийг нь мягмар гараг гэхэд суллана гэсэн ч үлдэх 9 хүн нь мөрдөн шалгуулахаар шоронд үлдэх юм байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд дээрх байгууллагын ажилтнууд байгаа аж.
Г.Үжин
Сэтгэгдэл (6)