Польш улсад хүчтэй шуурга гарснаар нэг иргэн амь насаа алдаж, 17 оршин суугч гэмтэж бэртжээ.
Мөн олон мянган иргэн гэрэл цахилгаангүй үлдэж, 800 орчим байшин барилга нурж сүйдсэн байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулснаар Завалы жижиг тосгон хамгийн их гарз хохирол амсчээ. Энэ сууринд 30 айлын байшин газрын хөрстэй тэгширсэн байна. Цаг агаарын гамшигт үзэгдлийн үеэр 5,800 гаруй тусламж хүссэн яаралтай дуудлага ирсэн байна. Амь насаа алдсан нэг иргэн машин дээр нь мод дарж унаснаас болж мөнх бусыг үзүүлжээ.