Өнгөрсөн зун нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн дунд өөрийнхөө дээрээс мөстэй ус асгаж, хандив өгөхийг уриалдаг дуэл ихээр өрнөсөн. Билл Гейтс, Марк Цукерберг зэрэг тэрбумтнуудаас эхлээд хэдэн мянган хүн өөрийнхөө дээрээс ус асгасан билээ.Тэгвэл Лью Геригийн өвчтэй хүмүүсийн төлөө хандив цуглуулах энэхүү ажил тун амжилттай хэрэгжиж ALS өвчний холбоонд 115 сая ам. доллар цугларсан аж.
Энэ мөнгөний 77 сая ам. доллар буюу 66 хувийг нь судалгаа, шинжилгээний ажилд зарцуулжээ. Харин 20 хувь болох 23 сая ам. долларыг өвчтөнүүдийн эмчилгээ, нийгмийн ажилд зарцуулсан бол 10 сая ам. долларыг мэргэжилтэн бэлтгэх, олон нийтэд мэдээлэл түгээхэд зарцуулсан хэмээн мэдээллээ.