Бразилийн Манаус хотод аллагын хэрэг огцом өссөн талаар “BBC” агентлаг онцоллоо. Орон нутгийн цагдаа нар өнгөрсөн амралтын өдрүүдэд тус хотод 35 хүнийг хөнөөсөн хэргүүд гарсны дараа аллагын хэргийн тоо огцом өссөнийг нягтлан шалгаж эхэлжээ.
Амазонасын зүрхэнд орших хотод олон хүнийг хөнөөсөн хэргүүд банкны гадаа түрүүч цагдааг буудан хөнөөснөөр эхэлсэн байна.Албаныхан аллага ихээр нэмэгдсэнийг хар тамхины бүлэглэлүүд цагдаа нараас өшөө авч байгаа байж магадгүй хэмээн сэжиглэн мөрдөж байна. Учир нь Манаус хотод өдөрт дунджаар 2-3 хүн амины хэрэг гардаг байжээ. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хотын өөр өөр хэсгүүдэд олон тооны аллагын хэрэг гарсан нь сэжиг төрүүлж байгаа гэлээ.
Аллагуудын ихэнхи нь хохирогчдыг цаазалсан маягтай болсныг цагдаа нар онцолж байна.
Манаус нь Бразилийн хойд хэсэгт орших Амазонас муж улсын нийслэл юм. Манауст өнгөрсөн жил 42 мянган хүнийг буудан хөнөөсөн бөгөөд энэ нь хүн амины хэрэг сүүлийн 35 жилд байгаагүйгээр өссөнийг харуулж байгаа хэмээн НҮБ-ын тайланд тэмдэглэжээ.
Г.Үжин