Куба болон АНУ өнгөрсөн жил дипломат харилцаагаа албан ёсоор сэргээсэн. Үүний хүрээнд хоёр орон харилцан элчин сайдын яамдуудаа нээж байгаа билээ. Өчигдөр Куба улсын Элчин сайдын яамаа Вашингтон хотод нээсэн байна.
Кубын дипломат төлөөлөгчийн газрын нээлтийн ёслолд оролцсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Өнгөрсөндөө амьдрахыг хичээх шиг үр ашиггүй зүйл үгүй” хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр хоёр орон түүхэн, урт хугацааны зөв хамтын ажиллагааг эхлүүлж байгааг онцолжээ.
Жон Керри ирэх сарын 14-ны өдөр Кубад айлчилснаар Гавана хотод ЭЯС-аа албан ёсоор нээж, төрийн далбаагаа мандуулах юм.
Г.Үжин