Грекийн Засгийн газар энэ сард олон улсын зээлдүүлэгчдэд 3.5 тэрбум еврогийн өрөө төлөх ёстой. Тэгвэл Олон улсын валютын сангаас 2.05 тэрбум еврогийн төлбөр хүлээн авсан талаар мэдээллээ.
Энэ сарын 16-нд Евро бүсийн сангийн сайд нар Грекийн Засгийн газрын хамгийн ойрын хэрэгцээг нөхөх долоон тэрбум еврогийн зээл олгосноор Афин өрөө төлөх чадвартай болсон юм.
Грекийн нийт өрийн хэмжээ 323 тэрбум евро буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 177 хувьтай тэнцээд байна.