Хятадын экс ерөнхийлөгч Ху Жинтаогийн ахлах зөвлөх Лин Жихуаг сахилгын зөрчил гаргаж, авилга авсан хэргээр шалгаж байгаа тухай Синьхуа агентлаг мэдээлсэн талаар бид өгүүлж байсан.
Тэгвэл түүнийг баривчилсан байна.
Тодруулбал Лин Жихуаг нам, төрийн нууцыг задруулсан болон асар их хэмжээний хээл хахууль хүлээн авсан хэрэгт буруутгаж, баривчилсан талаар Синхуа агентлаг мэдээллээ.
Тэрээр 2007-2012 оны хооронд Ху даргын удирдлага дор намын Ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан юм. Энэ нь АНУ-ын Цагаан ордны ахлах ажилтантай дүйцэхүйц өндөр албан тушаал бөгөөд түүнийг Хятадын улс төрийн хүрээнд хүчтэй улстөрч болох эхлэлийг тавьсан байна.
Улмаар 2012 онд одоогийн удирдагч Си Жинпинь гарч ирснийхээ дараа түүнийг албан тушаалаас нь чөлөөлжээ. Харин Си Зинпинь томилогдсоноосоо хойш авлигын эсрэг томоохон кампанит ажил явуулж, төрийн болон бизнесийн салбарын томоохон албан тушаалтнуудыг баривчилж, хэргийг нь хүлээлгэх болсон билээ.