Украины хямралаас шалтгаалан Өрнөдийн орнуудтай үүссэн маргаан цаашлаад олон улсын байдал хурцадмал болсонтой холбогдуулан ОХУ армиа бэлэн байдалд оруулах зорилгоор Зэвсэгт хүчний шинэ нөөц бий болгох тушаалыг Ерөнхийлөгч Владимир Путин гаргажээ.
Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныхоо дараахан буюу 2012 онд анх удаа нөөц хүчин бий болгох тушаал өгч байсан бол уг асуудлыг ОХУ хэдэн жилийн турш хэлэлцэж байгаа билээ.
ОХУ-ын шинэ нөөц хүчин одоогийн армийн нөөц хүчнээс байнгын бус албан хаагчдын цалинг сарын эцсээр олгож, тогтмол бэлтгэл сургуулилтад хамруулахаараа ялгаатай аж.
ОХУ-ын арми нь хуучин албан хаагчдаа оруулаад олон сая албан хаагчтай боловч хангалттай бэлтгэл сургуулилт хийдэггүй байна.
Харин нөөц хүчний санхүүжилтийг Батлан хамгаалах яамны төсвөөс гаргахыг Путин Засгийн газартаа тушаал болгосон байна.
Сэтгэгдэл (1)