Өвөрмонголын Ордос хотноо энэ сарын 10-нд Их Британи, Өмнөд Африк, Энэтхэгийн 20 жуулчинг баривчилжээ.
Тэднийг зочид буудлын өрөөндөө Чингис хааны тухай түүхэн киног үзсэнээс болж баривчлагдсан байна.
Харин энэ нь зүй зохисгүй үйлдэл байсан гэдгийг Хятадын цагдаагийн байгууллагынхан хүлээн зөвшөөрчээ.
Хятадын албаныхан Их Британийн 6, Өмнөд Африкийн 5 иргэнийг өнгөрөгч лхагва гаригт суллаж, нутаг буцаасан талаар ВВС мэдээлжээ.