Хятад улсын алтны нөөц 2009 оны дөрөвдүгээр сараас 2015 оны зургадугаар сарын хооронд 59.9 хувиар өсөж, 1658 тоннд хүрсэн байна. Хятадын Үндэсний банкнаас сүүлийн зургаан жилд анх удаагаа алтны нөөцийн талаар мэдээлэл хийж байгаа нь энэ юм. Ингэснээр Хятад улс алтны нөөцийнхөө хэмжээгээр ОХУ-ыг давж гаран, дэлхийд тавдугаарт бичигдэж эхэллээ. Хятадын өмнө АНУ, Герман, Итали, Франц улс орсон байна.