Авлига, хээл хахуулийн хэргээр баривчлагдаад байсан FIFA-гийн дэд ерөнхийлөгч Жеффри Уэбб 10 сая ам.долларын барьцаа төлөн суллагдсан байна. Түүнийг тавдугаар сард Швейцарьт баривчлан, АНУ-д шилжүүлсэн юм. Өнгөрсөн бямба гаригт буюу 18-нд болсон шүүх хурал дээр тэрбээр буруугаа хүлээн зөвшөөрөөгүй аж. Шүүхийн шийдвэр ёсоор Уэбб дараагийн шүүх хурал хүртэл Холбооны мөрдөх товчоонд паспортоо хураалгаж, Бруклин хотын шүүхийн байрнаас 32 км-ээс холдож болохгүй аж.