2020 оны Зуны олимпийн наадам Япон улсын Токио хотноо зохион байгуулагдахаар болсон.
Энэ хүрээнд Японы талаас Монголын баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх урилга ирүүлсэн байна.
Японоос ирсэн төлөөлөгчид, Жүдо, чөлөөт бөхийн холбооны удирдлагуудтай уулзаж урьдчилсан байдлаар төлөвлөгөө гаргасан байна. Албан ёсоор ирэх сарын 4-нд гэрээ хийж, хамтарсан бэлтгэлд гарах хугацааг тогтоох аж.
Манай тал 10 гаруй спортын төрлөөр хамтарсан бэлтгэл хийх санал тавиад байгаа юм байна.