Хятадын орчин үеийн уран зургийг хөгжүүлэгч БНХАУ-ын Зураачдын эвлэлийн уран бүтээлчид Монгол Улсад гурав дахь удаагаа үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна.
Хятадын орчин үеийн уран зураг нь хүн зураг, уул усны зураг, байгалийн зураг, уран бичлэг гэсэн үндсэн дөрвөн төрлөөр хөгжиж ирсэн бөгөөд Хятадын үндэсний ураг зургийг уран бүтээлчид өөрсдийн онцлог арга барил, уран сэтгэмжээр баяжуулдгаараа онцлогтой. Энэ жилийн үзэсгэлэнд Шанхай хотын уран бүтээлчид оролцож, хятад үндэстний өвөрмөц соёл, зан заншлыг илэрхийлсэн бүтээлүүдээ манай үзэгчдэд толилуулах юм.
Үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд энэ сарын 17-24-ний өдөр хүртэл үргэлжилнэ.