АНУ-ын Теннесси муж улсын Чаттануга хотноо байрлах тэнгисийн цэргийн барилгад зэвсэгт этгээд гал нээж, дөрвөн цэргийн аминд хүрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлага үйлдэгчийг цагдаа нар баазаас холгүй буудаж, аюулгүй болгожээ. Цагдаа нарын мэдээлснээр цэргүүдийн аминд хүрсэн этгээд Кувейт гаралтай Мухаммед Юсуф Абдулазеез гэгч байжээ. Тэрээр АНУ-д 2009 оноос амьдрах болсон байна. Мухаммед өнгөрсөн онд согтуугаар жолоо барьж байхдаа цагдаад саатуулагдаж, 20 мянган ам.доллароор торгуулж байжээ.