2020 оны Зуны олимпийн XXXII наадам Япон улсын Токио хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулагдахаар болсон. Тус наадмын хөтөлбөрийн хүрээнд Япон улсын зүгээс хамгийн түрүүид Монголын баг тамирчдад хамтарсан бэлтгэл хийх урилга ирүүлсэн байна. Японоос ирсэн төлөөлөгчид, Жүдо, чөлөөт бөхийн холбоодтой хамтран өчигдөр хуралдаж урьдчилсан байдлаар төлөвлөгөө гаргасан байна. Ирэх наймдугаар сарын 4-нд гэрээ хийж албан ёсоор хамтарсан бэлтгэлд гарах хугацааг тогтоох аж. Арав гаруй спортын төрлөөр хамтарсан бэлтгэл хийх саналыг манай улсын зүгээс тавьжээ.