Энэ жилийн наадамд түрүүлсэн улсын арслан Э.Оюунболд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хамтаар төрсөн нутаг руугаа явсан байна.
Аварга Б.Бат-Эрдэнэ, арслан Э.Оюунболд хоёр хоёулаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул. Э.Оюунболдын хувьд Б.Бат-Эрдэнэ аваргын үүсгэн байгуулсан “Аварга” дээд сургуулийг төгсөж, тус сургуулийн үндэсний бөхийн багш улсын начин Б.Адъяахүүгийн удирдлага дор бэлтгэл сургуулиа хийж иржээ. Тиймээс Э.Оюунболдын амжилтад Б.Бат-Эрдэнэ аварга ихээхэн баярлаж буй.
Аварга, арслан хоёр нутгийнхантайгаа баяраа хуваалцаж, уул овоондоо гарч ёслол үйлдэх юм байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ наадамд түрүүлснийхээ дараа нутгаа зорьж, уул овоондоо гардаг байсан уламжлалаа нутгийн шинэхэн арсландаа өвлүүлж яваа нь энэ аж.
Т.Сар
Сэтгэгдэл (10)