Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдвар авсан тохиолдол сүүлийн 10 хоногт нэмж бүртгэгдсэнгүй. Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас хойш уг вирусээр нас барсан тохиолдол бүртгэгдсэнгүй гэж тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар, “MERS”-ийн халдвар авагсдын тоо 186, уг вирусээр нас барагсдын тоо 36 хэвээр байна.
Өмнөд Солонгост “MERS”-ийн халдвар авсан анхны тохиолдол өнгөрсөн тавдугаар сарын 20-нд бүртгэгдсэн юм. “MERS” нь 2012 онд Саудын Аравид анх бүртгэгдсэн вирусийн гаралтай амьсгалын замын өвчин билээ.