Доорх шинж тэмдгүүд яг одоо уулзаж байгаа залууд чинь байгаа бол түүнийг чичирхийлэгч төхөөрөмжөөр (вибратор) солиход тийм ч их алдагдал хүлээхгүй, магадгүй чиний сэтгэл илүү тайван амгалан болж ч болох юм. Хатуухан сонсогдож байж болно л доо. Гэхдээ л чамтай секс хийж шунаг хүслээ гүйцээхээс өөрийг хүсэхгүй байгаа залуутай байснаас өөрийнхөөрөө, яаж ч ашиглаж болох төхөөрөмж аваад тавьчихсан нь дээр биш гэж үү?
1. Тэр чамайг л халуухан зүйл эхлүүлэхийг хүлээнэ. Гэхдээ хариу барих хэрэгтэйгээ мэддэггүй. Магадгүй чи түүний энэ занд нь дасчихсан ч байж мэдэх юм. Гэхдээ л эрчүүд сексийн үеэр санаачлагагүй байх нь хоёр л шалтгаантай. 1-т: Тэр үнэхээр сексийн идэвх муутай. 2-т: Чамд таашаал өгөхийг, чамайг энхрийлэхийг хүсэхгүй байгаа юм.
2. Тэр “хийх” бүртээ дур тавьдаг. Харин чи бараг л эсвэл бүр огт үгүй. Тэр секс гэдэг үгийг эрчүүдийн дур ханалт гэдэгтэй адилтгаж ойлгодог бололтой. За яахав тэгвэл зай, цахилгаанаар ажилладаг чичирхийлэгч төхөөрөмж ч бас бидний сонголтод бий шүү дээ. Тийм залуугаас илүүгээр бүсгүйчүүд бидэнд таашаал өгч чадах юм чинь.
3. Чамайг дур тавиулах гэж өөрийнхөөсөө арай урт (5 минут ч юм уу) хугацааг багахан хөдөлмөртэй хамт зарцуулуулсныхаа дараа тэр “Чамд ямар нэг асуудал байх шиг байна” гэж хэлдэг. Юу гэж дээ, хонгор минь. Чамд ямар ч асуудал байхгүй. Харин гол асуудал нь чамд сайхан мэдрэмж төрүүлэхийн тулд хичээж чадахгүй байгаа, чамайг төвөгтэй, хэцүү хүн мэт сэтгэгдэл төрүүлж байгаа түүний үг үйлдэл л юм.
4. Чи сексийн үеэр түүнийг л хурдан дуусаасай гэж боддог. Тэр дур ханасан бол бүх зүйл төгсдөг бол бас л та хоёрын харилцаа буруу тийшээ яваад байна гэсэн үг. Сексийг бид эрчүүдэд л таашаал өгөх гэж хийдэггүй шүү дээ. Гэтэл чиний ашиг сонирхлыг бодолцож ч үздэггүй хүнтэй хамт байх шаардлага бий гэж үү?
5. Чамайг доод хэсгийнхээ үсийг хусаагүй байвал тэр дургүйцнэ. Гэвч өөрийнх нь хэдэн долоо хоногийн өмнөхтэйгөө ижил эсвэл тэрнээс ч өтгөн, урт болсон байсан ч тоохгүй. Учир нь тэр охид л үсээ хусдаг гэж боддог. Түүний үс чамд тухгүй байх эсэх түүнд хамаагүй бол чинийх ч түүнд ямар байгаа нь ямар хамаатай юм. Тийм биз дээ?
6. Тэр дур тавих гэж байхдаа чамд түрүүлж анхааруулдаггүй. Тэгээд бүр тэр үедээ чиний нүүрэн дээр эсвэл хөхөн дээр чинь шингэнээ асгахаар дайрдаг. Харин тэр чамайг өөрийн нь оронд тийм зан гаргавал яах бол? Үнэндээ хэзээ ч чамайг тийм үйлдэл хийхийг зөвшөөрөхгүй байх. Гэтэл чи яагаад зөвшөөрнө гэж?
7. Тэр шөнийн турш чамтай хамт байхыг хүсдэггүй. Тэр завтай ч бай үгүй ч бай ямар нэг шалтаг шалтгааны улмаас чамтай хамт 3-аас илүү цагийг өнгөрөөх нь тун ховор. Хамт хоносон ч үүр цайв уу үгүй юу хаашаа ч юм яараад явчихна. Энэ нь чамайг хуурч байгаа гэсэн үг биш шүү. Зүгээр л чамтай хамт хэн хэндээ таалагдах, халуухан шөнийг бүтээх хүсэлгүй байна л гэсэн үг.
8. Тэр секс хийхийг хүссэн үедээ л чамтай сексийн тухай ярьдаг. Гэвч чи секс хийхийг хүсээд түүнийг өдөх үед тэр хөлбөмбөг үзэж байх ч юм уу ямар нэг байдлаар тасалдуулж болохгүй төлөвлөгөөтэй байдаг.
9. Тэр ариун цэвэрч биш. Ядаж л чамтай секс хийхээсээ өмнө доодохоо угаачихгүй байна шүү дээ.
10. Чиний хэлүүг хаана байдгийг тэр мэддэггүй. Заза, жаахан хэтрүүлсэн юм аа. Мэдээж тэр мэднэ. Гэхдээ түүнийг баярлуулахыг хэзээ ч хүсч байгаагүй. Чи түүнийг ямар нэг зүйл хийгээсэй гэж хүсч байгаагаа хангалттай ойлгогдохоор илэрхийлээд байхад хүртэл шүү дээ.
11. Хүзүүн дээрээ удаан шуналтайгаар үнсүүлэх дуртайг чинь тэр мэддэггүй. Мэддэг байсан ч биелүүлэх гэж хичээхгүй. Нэг үгээр хэлэхэд чиний гол сэрлийн цэгүүд хаана байдаг талаар, хайж олох талаар бодож ч байгаагүй.
12. Түүнийг дур ханах дөхөөд ирэхээрээ хөдөлгөөнөө зогсоохыг чи хүснэ. Амьхандаа л секс хийх хугацаагаа удаашруулж өөрийгөө нээх гэсэн арга чинь шүү дээ. Харин тэр чиний хүссэнээр хийсэн ч чамайг өөрийг нь дуусгаж өгөхийн хүлээн хэвтэнэ. Ингээд хэдэн минутын дараа чи өөрийнхөө орон дээр очиж зүгээр л унтахыг хүснэ.
13. Тэр чамайг хэд хэдэн удаа ҮГҮЙ гэдгээ ойлгомжтой хэлчихээд байхад хүртэл анал, орал, групп гээд олон төрлийн секс хийхийг хүсч гуйсан хэвээр байна. Яг л чиний үгийг огт сонсоогүй мэт. Энэ нь чамайг дурлалт эмэгтэй гэхээс илүү секс машин хэмээн харж байгааг нь илтгэнэ.
14. Тэр чамайг хэзээ ч чин сэтгэлээсээ чангаар тэвэрч байгаагүй. Унтахдаа чам руу нуруугаа харуулж эсвэл тэвэрсэн болж байгаад л чамайг дэрээр сольчихно. Тэврэлт гэдэг зүрхнээс гардаг зүйл шүү дээ.
15. Тэр чамайг магтахаасаа ч олон удаа ор дэвсгэрээ угаахаар яарна. Тэр чамайг хөөрхөн харагдаж байсан ч, ажилдаа амжилт гаргасан ч баяр хүргэе гэж хэлэхгүй. Хэлсэн ч амыг чинь таглах л зориулалттай байна. Гэхдээ л тэр чамайг өөрт нь таашаал өгөхийг хүсэн, хүлээхээ зогсоохгүй.
Сэтгэгдэл (2)