Дархан аварга А.Сүхбатын том хүү энэ жил 19 настай. А.Сүхбат аварга хүүгийнхээ талаар "Хүү маань сумын наадамд зодоглох байх. Улсын наадамд арай нялхдана. Барилдах дуртай юм. Чадлаараа дэмжинэ" гэж ярьж байсан.
Тэгвэл түүний хүү С.Хангай аавынхаа төрсөн нутаг болох Төв аймгийн Сэргэлэн сумын наадамд түрүүлжээ. Зүүний магнайн маргаанаас болж улсын наадамд зодоглож чадаагүй А.Сүхбат аварга хүүгээ сумын заан болсонд ихэд баяртай байгаа аж.
Дархан аварга өвөө, дархан аварга аав, улсын гарьд нагац ахын үргэлжлэл болсон, арал чац сайтай С.Хангайг үндэсний бөхөд хүч түрэн орж ирлээ гэж бөх сонирхогчид ярьж байна.
Т.Сар
Сэтгэгдэл (17)