Японд цаг агаар хэт халж байна. Наранд цохиулсан хэдэн зуун хүн өчигдөр эмнэлэгт хүргэгджээ. Тэдний гурав нь амиа алдсан бол зургаа нь ухаангүй байна. Албаны хүмүүсийн хэлснээр, наранд цохиулсан 872 хүнийг эмнэлэгт хүргэсэн аж.
Японы Цаг уурын агентлагийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улс даяар ойрын өдрүүдэд хэт халах төлөвтэй байна. Тус улсын төвийн нутгийн Нийгата мужийн Жоэцү хотод хамгийн их халж, температур Цельсийн 38.5 градус хүрчээ.