Хятадыг хүчтэй хар шуурга дайрах төлөвтэй байгаатай холбогдуулан Хятадын Зүүн нутгийн эргийн бүсүүдээс 800 гаран мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай BBC агентлаг мэдээлэв.
“Чан-хом” хар салхи тус улсын Шанхай хотын өмнөд хэсгийг дайрах төлөвтэй байгаа аж. Хар салхи 187 км/ц-ийн хурдтайгаар урагшилж байгаа юм байна. Хар салхины улмаас 400 орчим нислэгийг цуцалжээ.
Уг хар салхи энэ долоо хоногийн эхээр Филиппинийг дайрсны улмаас таван хүн амь эрсэдсэн юм. Мөн энэ хар салхи Тайвань болон Японыг дайрч, моддыг үндсээр нь сугалж, олон хүнийг гэмтээж бэртээсэн билээ.
Сэтгэгдэл (2)