"Улаанбаатарын үдэш" шоу өчигдөр болж, рок поп урлагийнхан нэгэн тайзнаа цугласан билээ.
Тэгвэл энэхүү шоуны үеэр буюу ёслолын буудлагын өмнө рок поп урлагийн төлөөлөл Төрийн дууллыг дуулсан билээ.
Энэ үеэр поп хатагтай Б.Сарантуяа төрийн дууллын үгээ мэддэггүй юу, эсвэл мессэж бичих шаардага гарсан уу ямартай ч утастайгаа тайзан дээр гарсан нь наадамчин олны эгдүүцлийг төрүүлжээ.
Түүний энэхүү үйлдлийг гэрэл зурагнаа буулгасан үзэгч цахим хуудаснаа түүний гар утсаа оролдож буй зурган дор өөрийн сэтгэгдлээ бичжээ.
Сэтгэгдэл (13)