Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд олон соёл урлагийн үйл ажиллагаанууд уламжлал болон зохион байгуулагддаг билээ.
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ч урлагийн арга хэмжээ болсоор байна.
Өчигдөр буюу долдугаар сарын 11-ний үдэш Монголын рок попын бүх одод Чингисийн талбайд чуулж, "Улаанбаатарын үдэш" тоглолт боллоо.
Чингисийн талбайд хурсан олон энэ жилийн наадам өмнөх жилүүдийнхээс өргөн дэлгэр сайхан болж байгааг өгүүлж байлаа.