“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ой болж байгаатай холбогдуулан соёл урлагийн 16 арга хэмжээ төлөвлөн ажиллаж байгаа. Өчигдөр Чингисийн талбайд Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ёслол, Төрийн хүндэтгэлийн их концерт, Дээлтэй Монгол наадам болж, Учиртай гурван толгой дуурийг анх удаа задгай талбайд олон нийтэд үзүүлсэн.
Харин өнөөдөр 19.00 цагт Их тэнгэрийн аманд Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтыг Монгол улсын филармони зохион байгуулсан бол яг одоо Чингисийн талбайд “Улаанбаатарын үдэш-Эх орноо магтан дуулъя” рок попын үдэш үргэлжилж байна. Монголын маш олон иргэд, үзэгчид цугласан байгаа юм.