Алдарт “Цогт тайж” киноны сэргээн засварласан эх хувь болон дижитал хувилбарыг хүлээн авах ёслолын ажиллагаа болсон.
Энэ үйл явдал Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жил, “Цогт тайж” киноны 70 жил, Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.
Францын “CNC” кино урлагийн төв нь хоёр улсын Засгийн Газрын хамтын ажиллагааны гэрээний дагуу “Цогт тайж” киноны эх хувилбарыг сэргээн засварлах ажлыг хэрэгжүүлж, киноны контратив хувийг сэргээн засварласан хувилбарыг 2011 онд манай талд хүлээлгэн өгсөн юм.
Энэ удаа сэргээн засварлалт хийж, хуулбарласан 15 бүлэг, тоон хэлбэрт шилжүүлсэн хоёр хувь бүтээлийг өнөөдөр БСШУЯ-нд хүлээлгэн өгч байна.
"Цогт тайж" киноны сэргээн засварлалтыг Францын Кино урлагийн үндэсний төв хийжээ. Уг киног наадмаар гаргана гэж эх сурвалж хэллээ.