Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Хятад компаниудын талаас илүү нь хувьцааны арилжаагаа зогсоосон байна. Хувьцааны зах зээл галзуу хулгана шиг эргэлдэж байгаа энэ үед БНХАУ-д хувьцаагаа арилжаалдаг 2800 компанийн 1430 нь хувьцаагаа татаж, арилжаагаа зогсоож буйгаа зарлжээ.
Компаниуд, ялангуяа жижиг болон дунд хэмжээний аж ахуй нэгжүүд зах зээлийн сүүлийн үеийн хэлбэлзэлд маш их түгшиж байна. Шэньчжэнь хотын хуванцар үйлдвэрлэгч “Зейжян Грейт Саудист” компани “тодорхой бус байдал, мөн хувьцааны үнийн тогтворгүй байдлаас зайлсхийх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор" хувьцааны арилжаагаа мягмар гарагт зогсоожээ. Харин Шанхайн “Ханзоу Пиви материал” нарны эрчим хүчний компани арилжаагаа зогсоосон шалтгаанаа зах зээлийн огцом хэлбэлзэл хувьцааг нь унагахаас зайлсхийсэн гэж тайлбарласан юм.
Компанийн хувьцааны арилжаа зохицуулагчийн зөвшөөрлөөс шалтгаалан хэдэн сар, эсвэл хэдэн жилээр зогсч магадгүй байна. Хятадын төв Засгийн газраас зах зээлийг тогтворжуулах арга хэмжээ авч байгаа ч энэ нь бага нөлөө үзүүлж байна гэв.