Энэ сарын 8-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл үргэлжлэх Шанхайн Хамтын ажиллагааны байгууллага, Брикс-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт эхлэх гэж байна.
Уулзалтанд оролцохоор байгууллагуудын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд хойд хөршид цуглаж байна. Энэ жилийн дээд хэмжээний уулзалт ОХУ-ын Засгийн газрыг дэмжих зорилгоор Оросын Уфа хотод зохион байгуулагдаж байгаа юм.
Зочид, төлөөлөгчдийн дундаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Жэкоб Зума долоо хоногийн эхэнд ОХУ-д хөл тавьсан бол өнөөдөр Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон Уфа хотод ирлээ. Дээд хэмжээний уулзалтыг Оросын төрийн тэргүүн Владимир Путин даргална. ШХАБ-ын хувьд 2001 онд Евро-Азийн улс төр, эдийн засаг, цэрэг армийн хамтын ажиллагааг бүрдүүлэх зорилгоор Шанхайд үүсэн байгуулагдаж байсан. Хятад, Орос, Узбекстан, Кыргызстан, Тажикистан, Казакстан улсууд гишүүн орнууд нь юм. Харин БРИКС-т Бразил, Энэтхэг, Хятад, Орос, Өмнөд Африк улсууд бүрэн эрхт гишүүд нь юм.
Сэтгэгдэл (5)