Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони шүүхэд олон удаа дуудагдаж байсан ч буруутай нь тогтоогдсон тохиолдол ганц. Тэгвэл энэ удаа Италийн хэвлэлийн магнатыг авлига авсан болохыг тогтоолоо. Сильвио Берлускониг 2006 онд зүүний төвт засгийн газрын буулгахын тулд Сенатын гишүүнд авлига өгсөн болохыг тогтоожээ. Тодруулбал түүнийг 3 сая еврог Сергио Де Грегориод авлига болгон өгсөн хэмээн үзэж байгаа юм.
Неаполь хотын шүүх Берлусконид 3 жил шоронд суух ял оноосон бөгөөд төрийн албанд ажиллахыг таван жилээр хориглосон байна.
Италийн Ерөнхий сайдаар дөрвөн удаа ажилласан Берлускони уг шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа хэлжээ. Сильвио Берлускони энэ оныг дуустал дээрх ялыг үүрэх боломжгүй юм. Учир нь өнгөрсөн онд шүүх хурлын шийдвэрээр түүний давж заалдах эрхийг хасаад байгаа аж. Тиймээс Берлускони давж заалдах эрхээ нээгдсэний дараа шүүхийн шийдвэрийг авч хэлэлцэнэ гэжээ.
Сильвио Берлукони өмнө нь хүүхдийг биеэ үнэлэхэд уруу татсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, улс төрийн өрсөлдөгчдийнхөө мэдээллийг чагнасан болон авлига өгсөн хэргүүдэд шалгаж байсан. Мөн түүнийг өнгөрсөн жил татвараас зугтаасан хэмээн үзэж их хэмжээний торгууль ногдуулсан билээ.
Г.Үжин