Грекийн засгийн газар банкуудын хаалттай байх хугацааг сунгасан байна. Тиймээс ирэх даваа гараг хүртэл бэлэн мөнгөний машинаас нэг хүн өдөрт ердөө 66 доллар авах лимит тогтоожээ.
Грекийн эрх баригчид зээлдүүлэгчидтэй тохиролцох хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа буюу өнгөрсөн сарын 28-ны өдөр бэлэн мөнгө нь дуусч буй банкуудыг хаасан билээ. Европын Төв банк тус улсын өрийн хямралын асуудал шийдэгдэх хүртэл Грекийн банкуудад хүргэх дэмжлэгээ нэмэхгүй хэмээн шийдвэрлэсэн юм.
Ерөнхий сайд Алексис Ципрас пүрэв гарагт зээлдүүлэгчдэд итгэл төрүүлэх эдийн засгийн төлөвлөгөөгөө танилцуулна хэмээн мэдээлээд байна. Европын холбоо Грект хямралаа шийдэх шинэ төлөвлөгөө олоход ням гарагт хүртэл эцсийн хугацаа өгсөн юм.
Пүрэв гаргийн Европын холбооны хуралдаанд зөвхөн Евро бүсийн 19 орон биш ЕХ-ны 28 гишүүд оролцох аж.
7 сарын 9: Грек эдийн засгаа сэргээх саналаа танилцуулна.
7 сарын 11: Евро бүсийн Сангийн сайдууд уулзана.
7 сарын 12: Европын холбооны 28 гишүүн орон Грекийн хувь заяаг шийднэ.
7 сарын 20: Грек Европын Төв банкинд өрнөөсөө 3 тэрбум евро төлөх эцсийн хугацаа.
Г.Үжин