Улсын наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Ланд Крузер-200” автомашиныг бэлэглэх юм байна.
Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр хоёр дахь жилдээ ажиллаж байгаа “Тоёота” компани энэ жилийн Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийг Тоёота компанийн Ланд Крузер-200 автомашинаар шагнах болон баяр наадмын бай шагналын талаар Баяр наадмыг зохион байгуулах хороо, Тоёота компанийн удирдлагууд НЗДТГ-ын Б танхимд 11:30 цагаас мэдээлэл өгөх юм байна.
Энэ үеэр түрүү бөхийн бай шагналд өгөх автомашиныг Чингисийн талбайд танилцуулна хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл (15)