Тэрбумтан, бизнес эрхлэгч Илон Маск АНУ-ын Бостонд төвтэй “Future of life” хүрээлэнд 10 сая доллар хандивлахаар болжээ. Хандивлагч энэ их мөнгийг зохиомол оюун ухааныг үр дүнтэй ашиглах зорилготой 37 судалгааны төсөлд зарцуулахыг хүссэн байна.
136 мянган долларыг нь зохиомол оюун ухаант багаж зэвсэг, хэрэгсэл болон тэднийг хүний удирдлагаас гарахаас хэрхэн сэргийлэх вэ гэдгийг судлахад зарцуулах аж. Харин 1.5 сая долларыг “Artificial intelligenсe” төвийн судалгаанд зориулахаар төлөвлөөд байна.
Зохиомол оюун ухааны судалгааг Их Британийн Оксфорд болон Кэмбрижийн их сургуулиуд зохион байгуулалцах аж.
Сүүлийн үед зохиомол оюун ухааны судалгааг олон улсад ихээхэн дэмжих болсон гэнэ. Одоогоор “Future of life” хүрээлэн 300 гаруй компаниас хөрөнгө оруулалт авсан бөгөөд их хэмжээний хөрөнгө оруулагчдын дунд Билл Гейтс болон профессор Стефен Хаукинг нар багтаж байгаа гэлээ.
Г.Үжин