Дэлхийн хамгийн том далайн аялалын компани “Карнивал” корпораци АНУ-ын засгийн газраас батламж гардан авснаа мэдээлжээ. Компанийн зүгээс Кубын засгийн газрын зөвшөөрлийг мөн хүлээж байгаа аж. Хэрвээ Куба саналыг зөвшөөрвөл “Карнивал” корпораци Майамигаас Куба улс хүртэл далайн аялал санал болгох эрхтэй болж байгаа юм.
Өнгөрсөн 12 дугаар сард Куба болон АНУ дипломат харилцаагаа хагас зууны дараа сэргээсэн билээ. Энэхүү түүхэн шийдвэрийн хүрээнд хоёр орон харилцан элчин сайдын яамаа нээж, хоригдол солилцож, хоригийг хөнгөвчилж мөн далайн аялал хийх хэлэлцээрт хүрсэн.
Хоёр орон дипломат харилцаагаас тасалснаас хойш америкчууд Кубад айлчлах боломжтой байсан ч зөвхөн хүмүүнлэгийн тусламж эсвэл хамаатан садантайгаа уулзахад виз олгодог байжээ.
Г.Үжин