АНУ хагас сая орчим цэргийн албан хаагчаа 40 мянгаар бууруулахаар болсон тухайгаа мэдээлжээ.
АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр АНУ-ын арми 40000 албан хаагчийг ирэх 2 жилийн хугацаанд албанаас нь татаж 2017 он гэхэд 450000 цэргийн албан хаагчтай байхаар төлөвлөжээ.
Мөн 17000 нэмэлт албан хаагчийг армиас халж зардлаа багасгах юм байна. Америкийн арми 2001 оны 9 дүгээр сарын 11-нд Нью-Йоркийн худалдааны цамхаг тероррист халдлагад өртсөний өмнөх жил 480000 албан хаагчтай байсан бол 2012 онд Ирак, Афганистанд мөргөлдөөн хурцдаж 570000 цэргийн албан хаагчтай болжээ.
Армийг 450,000 албан хаагчтай болгох саналыг өнгөрсөн жил Пентагоны тэргүүн байсан Чак Хэгель дэмжсэн байна.