МУГЖ дуучин Э.Амартүвшин, Д.Ариунболд болон Хөсөгтөн хамтлагийн уран бүтээлчдийг мөнгөн шагналаар шагнах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо. Засгийн газрын тогтоолоор тэднийг 80 болон 20 сая төгрөгөөр тус, тус шагнасан юм.
Шагнал гардуулах ёслолын дараа тэдний баярын сэтгэгдлийг нь сонслоо.
Д.Ариунбаатар: Дэлхийн том театрт дуулах урилга ирж байна
- Дөрвөн жилийн өмнө болсон Чайковскийн нэрэмжит уралдаанд Э.Амартүвшин хоёрдугаар байр эзэлж надад маш их урам, зоригийг өгсөн. Тэгээд л дөрвөн жилийн турш зорилготойгоор бэлдсэн. Тэр хөдөлмөрийн үр дүнгээ өнөөдөр хүртэж байгаадаа баяртай байна. Тус наадмын гран при шагналыг 1975 оноос хойш дуучин хүн аваагүй юм билээ. Өөрийгөө Гранпри авсан гэж тухайн үед бодоогүй. Өөртөө ч итгээгүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа надаас өөр Монгол хүн байхгүй шүү дээ гэж бодсон. Дэлхийн том театрт дуулах урилга ирж байна. Монголдоо уран бүтээл турвихаас гадна амжилтаа улам ахиулж, дэлхийн театруудад дуулах бодол байна. Тэр ажил есдүгээр сард эхэлнэ.
Э.Амартүвшин: Монгол хүний хоолойны өнгө, чадлыг харуулсан чиглэл гарч ирлээ
Хийсэн бүтээснийг минь төр засаг үнэлж шагнал гардуулж байгаад баяртай байна. Цаашдаа ч эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа өндөрт өргөж явахыг хичээн ажиллана. Бид Болгар, Оросын суурь сургалттай хүмүүс. Харин одоо Монгол хүний хоолойны өнгө, чадлыг харуулсан чиглэл гарч ирлээ гэж үзэж байгаа.
Хөсөгтөн хамтлагийн ахлагч Д.Ариунболд: Монгол нутагт төрсөн, монгол хүн болж төрсөн хэргээ бүтээлээ
Монгол нутагт монгол хүн болж төрсөн хэргээ бүтээлээ гэж манай хамтлагийнхан үзэж байна. “Хөсөгтөн” хамтлагтай хамт байсан Монголын нийт ард түмэндээ, харийн нутагт суугаа монголчууддаа чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье. Уралдаан гэхээс илүү наадмын тоглолтууддаа уригдсан. Намар гадаадад хийх аялан тоглолтуудын хуваарь гарсан. Бид наадмын нээлтийнхээ тоглолтод оролцоод, намраас гадаадад аялан тоглолтоо хийнэ.
Т.Хулан
Сэтгэгдэл (5)