Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган хөдөлмөр зүтгэлээрээ салбартаа манлайлсан зарим хүмүүст Төрийн дээд, одон медаль гардууллаа. Тухайлбал, өнөөдөр МУАЖ Б.Зангад Хөдөлмөрийн баатар болов. Түүний сонгодог урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж энэхүү шагналыг олгосон гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн юм.
Мөн нийтийн дууны сор уран бүтээлчийн нэг Л.Болдбаатар МУГЖ цолоор энгэрээ мялаалгалаа. Тэрбээр баярын сэтгэгдлээ манай сайтын уншигчидтай ийнхүү хуваалцсан юм.
Л.Болдбаатар: Сайхан цол авлаа. Хамгийн түрүүнд түмэн олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ мөн баярлалаа. Цаашдаа олон сайхан уран бүтээлүүдийг хийнэ. Би 12 жил дуулж байна. Энэ хугацаанд 9 цомог гаргаж, 10 удаа бие даасан тоглолт хийжээ. Цаашдаа ч илүү их хичээх болно.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (20)