Дэлхийн хамгийн өндөр настан 116 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ. АНУ-ын иргэн Сюана Мушатт Жонс-ын төрсөн өдөр өнгөрөгч даваа гарагт болсон юм. Хадагтай Жонс 100 гаруй ач, зээтэй. Тэрбээр 1899 онд Албама мужид Мери болон Калл Жонсын арван хүүхдийн нэг болон мэндэлж байв. Түүний хувьд урт насалсан нууцаасаа олон нийтэд хуваалцахдаа “Сайн унтаж амрах хэрэгтэй. Би амьдралдаа хэзээ ч согтууруулах ундаа, тамхи хэрэглэж үзээгүй. Өөрийгөө сайн сайхан зүйл, эерэг энергиэр үргэлж хүрээлүүлдэг" гэж хэлжээ. Жонсын хувьд хараагүй болж, сонсгол нь муудсан ч эрүүл мэндийн өөр асуудалгүй юм байна.
О.Сувд-Эрдэнэ